images

Монгол, Японы худалдаа 588 сая долларт хүрэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-30


     Монгол, Япон хоёр улсын гадаад худалдааны эргэлт энэ оны эхний 10 сарын байдлаар 588.9 сая долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 58 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд манай улс Япон руу энэ хугацаанд 12.4 сая долларын экспорт хийсэн байна. Экспортын гол нэрийн бараанд хөнгөн цагаан, хөдөө аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүнүүд багтаж байгаа ажээ. Харин манай улс Японоос 576.5 сая долларын бараа бүтээгдэхүүн импортоор авсны нэлээд хувийг суудлын болон ачааны авто машин, нийтийн тээврийн хэрэгсэл болон нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. Монгол болон Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Өнгөрсөн хугацаанд хоёр улс олон чухал хэлэлцээр байгуулсны нэг нь 2015 оны хоёрдугаар сард байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр бөгөөд 2016 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Уг хэлэлцээрээр Монголын тал 5700 орчим, Японы тал 9300 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын гаалийн тарифаас үе шаттайгаар чөлөөлсөн юм. Одоогоор Японы хөрөнгө оруулалттай 670 компани, аж ахуйн нэгж манай улсад бүртгэлтэй байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.