Чингис хааны зарлигийн бичээстэй хөшөөг сэргээн босгов
Чихэнд чимэгтэй
2022-11-30
Өвөрхангай аймгийн Хархиоин хот дахь "Хархорум" музейн үүдэнд Чингис хааны зарлигийн бичээстэй хөшөөг дахин босгожээ. Энэхүү хөшөөг Японы Рюүкокү их сургуулиас санхүүжүүлж Хэлний бодлогын үндэсний зөвлөл, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын дэмжлэгтэйгээр босгосон байна. 1346 онд Нийслэл Хархорум хотод Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөрийн зарлигаар босгож байсан уг хөшөөг 1380 онд эвдэрч сүйдсэн хэмээн түүхэнд тэмдэглэж байжээ. Монгол-Германы хамтарсан шинжилгээний анги 2003 оны 8 дугаар сард хийсэн малтлагаар Эрдэнэзуу хийдийн цогчин дуганы сууринаас нэг бичигт хөшөөний хэсгийг олсон нь Дундад зууны Монголын түүхэнд асар их үнэ цэнэтэй Хархорумын 1 дүгээр монгол бичээст хөшөөний хэсэг болох нь тогтоогдсон юм. Уг хөшөөний бичээст “Чингис хаан их ор суусан 15 дугаар оны цагаан луу жилд Хорумд суух балгасун оршигуулсан ажгуу” хэмээн өгүүлсэн нь 1220 онд монголчууд Их Монгол улсынхаа нийслэлийг Орхоны хөндийд байгуулахаар сонгож авсныг гэрчлэх албан ёсны баримт болдог ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.