images

Б.Мөнгөнтуул дэлхийн шилдэг эмэгтэй шатарчидтай өрсөлдөж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-01


   Дэлхийн шатрын холбооноос зохион байгуулдаг 2024-2025 оны шилдэг эмэгтэй шатарчдын "Гран-При" цуврал тэмцээнд Монголоос их мастер Б.Мөнгөнтуул оролцож байна. Нийт зургаан цуврал тэмцээн явагдаж 20 шатарчин өрсөлдөхөөс хоёр дахь цуврал нь 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 9-ний өдрүүдэд Казахстан улсын Шымкент хотноо болж байгаа юм. Дэлхийн шилдэг 100-д багтдаг шатарчид оролцож буй энэ тэмцээний анхны тоглолтдоо манай тамирчин өчигдөр Германы Их мастер Элизабет Петцийг хожжээ. Их мастер Б.Мөнгөнтуул өнгөрсөн жил уг цувралын "Grand Swiss" тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлснээр энэ тэмцээнд оролцох эрхээ авчээ. Тэрбээр мөн 2009-2010, 2011-2012 онуудад "Гран-При” тэмцээний зохион байгуулагч орны болон Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч К.Илюмжиновын мандатаар оролцож байсан юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.