Төрийн байгууллагууд архи, согтууруулах ундаа худалдан авахыг хориглов
Чихэнд чимэгтэй
2022-11-30
Долоо хоног бүрийн мягмар гарагт УИХ-аас “Хуулийн мэдээллийн цаг” уулзалтыг сэтгүүлчидтэй хийж байгаа ажээ. Энэ хүрээнд өчигдөр ээлжит уулзалтаа хийж, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хүрээнд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн төрийн байгууллагууд татвар төлөгчдийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдан авахыг хориглосон гэдгийг дуулгажээ. Мөн тус хуулийн хүрээнд мэдээллийн сантай болж, үйлдвэрлэлийн анхан шатнаас авхуулан хилээр оруулж ирж байгаа архи, согтууруулах ундааг хэрэглэгчдэд хүрэх бүхий л шатны мэдээллийг үүсгэх гэнэ. Худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийг таван жил, үйлдвэрлэл явуулах эрхийг 10 жилийн хугацаатай олгож, хууль зөрчвөл зөвшөөрлийг нь цуцалж, онцгой албан татварыг дөрвөн үе шаттайгаар нэмэгдүүлж, 18 градусаар дээш архины савалгаа 0.33-ын хэмжээтэй байхаар тусгасан байна. Энэ заалтад зочид буудал, онгоцны үйлчилгээ зэрэг хамаарахгүй ажээ. Түүнчлэн бусдыг архиар шахаж согтууруулсан хүн нь гэмт хэрэгт холбогдсон бол согтуурах ундаагаар шахсан хүнд хариуцлага хүлээлгэхээр болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.