images

Өнөөдрөөс цахилгааны шөнийн хөнгөлөлттэй тариф үйлчилнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-01


   Жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний хооронд гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны үнийг хөнгөлдөг билээ. Үүнд, баталгаажсан тарифт тоолууртай, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй хэрэглэгчдийн төлбөрийг тодорхой метр квадрат зааж хөнгөлөх бөгөөд 21 цагаас 06 цаг хүртэлх хэрэглэсэн цахилгаан хөнгөлөлтөд хамаарах юм байна. Энэ онд 200 мянга орчим айл хөнгөлөлтөд хамрагдах бөгөөд улсын төсвөөс 30 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Харин өнгөрсөн жил нийслэлийн 117 мянга, орон нутгийн 72 мянган өрхийг хөнгөлөлтөд хамруулахад 33 тэрбум төгрөг зарцуулсан байна. Засгийн газраас уг арга хэмжээнд зориулан 2017 онд 6.2 тэрбум, 2018 онд 9.8 тэрбум, 2019 онд 13 тэрбум, 2020 онд 18.1 тэрбум, 2021 онд 23.6 тэрбум, 2022 онд 29.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг тус тус үзүүлж иржээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.