Хөшигийн хөндийд Олон улсын инженерийн сургууль байгуулна
Чихэнд чимэгтэй
2024-11-01
Шинжлэх ухаан, технологийн их сургууль, БНХАУ-ын Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургуультай хамтран Олон улсын инженерийн сургуулийг Хөшигийн хөндийд байгуулахаар болсон билээ. Мөн Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрийн цогцолбор байгуулахаар тусгасан юм. Энэхүү цогцолборт 23 мянган оюутан суралцаж, 3900 багш, ажилтан ажиллах боломжтой их, дээд сургууль болон дотуур байр, лаборатори бүхий хотхоныг байгуулж, 10 мянга гаруй ажлын байрыг бий болгох ажээ. Иймд Олон улсын инженерийн сургууль болон сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтыг Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж байгуулахад Боловсролын яамны зүгээс дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Энэ хүрээнд өчигдөр Боловсролын сайд П.Наранбаяр болон холбогдох албаныхан бүтээн байгуулалтын байршил, сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрийн цогцолборын талаар холбогдох албаныхантай уулзалт хийжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.