Монгол хүүхдүүд зуун буудалт даамын дэлхийн аварга болов
Чихэнд чимэгтэй
2024-10-31
Польшийн Склярска Поремба хотноо болж буй 100 буудалт даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван монгол хүүхэд алтан медаль хүртлээ. Өнөөдөр сүүлийн өргийн тоглолтууд болох тус тэмцээний таван насны ангилалд Монголоос 23 тамирчин өрсөлдөж байгаа юм. Тэгвэл найман өргийн дараах байдлаар Өмнөговь аймгаас оролцогч Б.Оюун-Үжин найм хүртэлх насны ангилалд, Улаанбаатар хотын “Хөлөгт тоглоом” клубийн Г.Дэлгэрмаа 9-10 насны ангилалд, “Сонгодог байрлал” клубийн Б.Тамир 11-13 насны ангилалд тус тус дэлхийн аваргын болзол хангаад байна. Түүнчлэн сүүлчийн өргийн дараа нэмж медальтнууд, тэр дундаа 1-2 алтан медаль нэмэгдэх боломжтойг Монголын даамын холбооноос мэдээлэв. Маргааш түргэвчилсэн, нөгөөдөр түргэн тоглолтын тэмцээн болж ДАШТ өндөрлөнө.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.