images

Сонгинохайрхан дүүрэгт Хятадын тусламжаар хүүхдийн эмнэлэг барьжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-31


   Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хүүхдийн эмнэлгийн амбулатор барьж, 12 дугаар сарын 1-нээс үйл ажиллагааг нь эхлүүлэхээр болжээ. Нийт 582.98 ам метр талбайтай тус эмнэлэг 41 өрөө болон өдрөөр эмчлүүлэх 10 орноос бүрдсэн зохион байгуулалттай бөгөөд Хятадын Энхтайваны нийгэмлэгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна. Мөн эмнэлгийн ойролцоо мөсөн спортын ордны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар төвийн нээлтэд оролцох үеэрээ "Олон жилийн өмнө энэ хавь нефтийн үйлдвэрийн бүс байсан. Харин одоо хүн ам төвлөрсөн суурьшлын бүс болжээ. Иймд нийгэм, соёл, спортын байгууламжууд барьж байна. Энэ хэрээр нефтийн үйлдвэр орчмын суурьшлын бүс дэх айл өрхүүдийн газар, өмчийн үнэлгээ өсөж байгаа” гэжээ. Сонгинохайрхан дүүргийн хүн амын 153 мянга нь хүүхэд бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээг дүүргийн нэгдсэн эмнэлэг дангаараа үзүүлдэг байжээ. Тэгвэл 20 дугаар хорооны эмнэлэг үйл ажиллагаа явуулж эхэлснээр хүүхдүүд харьяа хороондоо эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж бүрдэж байна.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.