Монгол улс 32 эмэгтэй УИХ-ын гишүүнтэй болсноор дэлхийн дундаж руу ойртжээ
Чихэнд чимэгтэй
2024-10-31
УИХ-ын 2024 оны ес дэх удаагийн ээлжит сонгууль анх удаа холимог системээр явагдаж 78 гишүүн тойрогт, 48 гишүүн жагсаалтаар сонгогдсон билээ. Ингэхдээ жагсаалтад эрэгтэй, эмэгтэй дэвшигчдийг сөөлжүүлэн, жендэрийн квотыг 30 хувь байхаар хуульчилсан юм. Тэгвэл тойргоос найм, жагсаалтаас 24 нийт 32 эмэгтэй гишүүнтэй болж, Азидаа жендэрийн тэгш байдлын дундаж үзүүлэлтийг ахиулж 26.9 хувь буюу дэлхийн дундаж руу ойртжээ. Манай улс өнгөрсөн дөрөвдүгээр сард Олон улсын парламентын холбооноос тогтоосон парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны түвшнээр 190 улсаас 129 дүгээр байранд бичигдэж байв. Тухайн үед УИХ-д 17 эмэгтэй гишүүн байсан бөгөөд шинээр сонгогдсон 32 эмэгтэй гишүүн тангараг өргөснөөр 27-30 байраар урагшилжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.