images

УДБЭТ-ын захирлаар балетчин Д.Алтанхуяг түр томилогдлоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-31


   Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар балетчин Д.Алтанхуягийг түр томилжээ. Д.Алтанхуяг нь 1993-2000 оны хооронд Хөгжим бүжгийн коллежид сонгодог бүжигчнээр суралцаж, 2000 онд АНУ-ын бүжгийн жүжигчдийн сургууль /School of America Ballet/-д мэргэжил дээшлүүлэхийн зэрэгцээ УДБЭТ-д гоцлол бүжигчнээр ажиллажээ. Улмаар 2002 онд Япон улсын "Асами Маки", "Комаки балет" компанийн бүжигчнээр, 2003 оноос XX зууны шилдэг бүжиг дэглээч Роланд Пэтиттэй хамтран, 2007 оноос АНУ-ын Бостон балет компанид ажиллаж байв. Харин "Монголын балетын хөгжил" санг 2010 онд байгуулжээ. УДБЭТ-ын захирал Ц.Түвшинтөгс 2023 оны долдугаар сард ажлаа өгч, түүний оронд Б.Сарантуяаг түр томилогдон өдийг хүртэл ажиллаж байсан юм. Б.Сарантуяа нь 2018 оноос хойш Уран зургийн галлерейн захирлаар ажиллаж байсан бөгөөд уг хоёр ажлыг хавсран гүйцэтгэж байжээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.