Казахстан улс Монголд малын эмийн үйлдвэр байгуулна
Чихэнд чимэгтэй
2024-10-29
Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаевыг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор хүлээн авах ёслол боллоо. Үргэлжлүүлээд Төрийн ордонд хоёр улсын ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт хийж, албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар олон нийтэд мэдээлэл өгөв. Энэ үеэр Казахстаны ерөнхийлөгч Монголд малын эмийн үйлдвэр байгуулахаар тохиролцсоноо мэдэгджээ. Улмаар малын өвчний эсрэг эм тариаг үйлдвэрлэх өөрийн улсын арга технологио Монгол улсад нутагшуулна гэдгийг онцолсон байна. Энэ айлчлалаар хэд хэдэн томоохон хэлэлцээрт хамтран ажиллахаар гарын үсэг зурсны нэг нь энэ байв. Түүнчлэн хоёр улс шинэ технологи, хөдөө аж ахуй, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр ложистикийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тогтсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.