images

X Богд болон Гандантэгчэнлин хийдийн хамба лам нар мод тарив

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-14


   X Богд Жавзандамба хутагт болон Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Жавзандорж тэргүүтэй лам хуврага, сүсэгтнүүд өчигдөр тохиосон бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр Гандантэгчэнлин хийдэд мод тарьжээ. Энэ талаар тус хийдийн цахим хуудсанд мэдээлсэн бөгөөд Бурхан багшийн дүйчин өдөр болон бүх нийтээр мод тарих тэмдэглэлт өдрүүдээр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд мод тарих уламжлал тогтсон талаар талаар онцлон дурдсан байна. Энэ хүрээндээ мод бут, цэцэг тарих, тарьсан модоо цаашид тогтмол арчлан хамгаалж байхыг Монголын бурхан шашинтууд, сүсэгтнүүдэд мөн уриалжээ. Эх орон, байгаль дэлхийгээ хайрлах, монгол зан заншлаа дээдлэх нь монголчуудын язгуур соёл төдийгүй буддын шашинд зааж сургадаг нэгэн эрдэм билээ. Сонирхуулахад, 2021 онд тус хийдийн лам нар Баянгол дүүргийн 20 дугаар хороо Баянгол агропаркт 108 мод тарьж байжээ. Тус хийд нь IX Богдын байгаль хамгааллын есөн зарлигийн дагуу байгаль хамгааллын найман жилийн хөгжлийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байгаа нь энэ ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.