"Өвөлжилтийн бэлтгэлээ эртнээс хангаарай"
Чихэнд чимэгтэй
2024-10-07
Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ өвлийн цаг агаарын урьдчилсан төлөвийг олон нийтэд танилцууллаа. Ирэх сард баруун аймгууд, төвийн аймгуудын баруун хэсэг, говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага байх боловч цаашлаад өвлийн саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, нутгийн зүүн хагаст хур тунадас ахиу орох төлөвтэй тул малчид, иргэдийг өвлийн бэлтгэлээ эртнээс базаахыг зөвлөв. Мөн өвөл, хаврын цагт нийт нутгийн 70 орчим хувьд бэлчээр хүрэлцээтэй, харин 30 гаруй хувьд бэлчээрийн даац хэтэрсэн дүгнэлт гарчээ. Мэргэжлийн байгууллагаас гаргасан эдгээр судалгаа мэдээлэлд үндэслэн бэлчээрийн даац хэтэрсэн аймаг, сумдын малчид өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авах нь зүйтэйг мөн мэргэжилтнүүд анхааруулаад байгаа юм. Улсын онцгой комиссын бүрэлдэхүүн энэ сараас хөдөө аж ахуйн салбарынхны өвөлжилтийн бэлтгэл ажлыг газар дээр нь очиж шалгаж, үнэлж дүгнэн тохирох арга хэмжээг авч эхлээд байна. Энэ өвөл улсын хэмжээнд 60 сая гаруй толгой мал өвөлжинө.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.