images

Хөдөөгийн алслагдсан 129 багийг сүлжээтэй болгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-04


   Хөдөө орон нутгийн алслагдсан 129 багт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлэх ажил Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагджээ. Үүнийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлэн энэ онд 74, 2025 онд 55 багт сүлжээ нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Монгол улс нийт 1639 багтайгаас 1448-д нь үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн байна. Цаашид сүлжээнд бүрэн нэвтэрч чадаагүй багуудын сүлжээг өргөтгөхөөс гадна сүлжээнд огт холбогдоогүй багуудад харилцаа холбооны дэд бүтцийг бий болгоно гэдгийг тус яамнаас мэдээлэв. Хөдөөгийн алслагдсан багуудад харилцаа холбооны байр, цамхгийн дэд бүтцийг байгуулж, үүрэн холбооны 4G үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд мэдээ, мэдээлэлд ойр байх, цахим сургалтад хамрагдах, эрүүл мэндийн цахим үйлчилгээг гар утаснаасаа авах, гамшиг, онцгой байдлын үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүлээж авах, урьдчилан сэргийлэх, төрөөс иргэдэд үзүүлж буй бүх төрлийн цахим үйлчилгээг ашиглах боломж бүрдэнэ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.