images

Монголд робот мэс засал хийдэг болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-03


   Хавдар судлалын үндэсний төв робот дээр суурилсан мэс засалд эмч нараа өнөөдрөөс бэлтгэж эхэллээ. Тус төвд робот мэс заслын сургалтын танхим нээгдэж, эмч, мэргэжилтнүүд эхний 40-50 цагийн сургалтад суусны дараа бодит хагалгаа хийх боломжтой болох ажээ. Робот мэс засал нь хэвлийг нээхгүйгээр хэвлийн хананд хамгийн бага зүсэлт хийж, мэс заслын явцыг өндөр нарийвчлалтай харуулж, эмчийн гарын хөдөлгөөнийг роботын гарт дамжуулдаг, өндөр хяналттай, аюулгүй мэс засалд тооцогддог байна. Тийм ч учраас дэлхийн өндөр хөгжилтэй орнууд энэ мэс заслыг нэвтрүүлээд арав гаруй жил болжээ. Харин манай улсын хувьд өнөөдөр Хавдар судлалын үндэсний төв дээр сургалтын төвийг нь нээж, цөсны хүүдий авах анхны туршилтаа хийсэн байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.