images

Оксфордын кибер аюулгүй байдлын судлаачид Монголд иржээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-03


   Оксфордын их сургуулийн кибер аюулгүй байдлын судлаачид Монголд ажиллахаар ирээд байна. Тэд манай улсад цахим орчин дахь аюулгүй байдлын судалгаа хийж буй бөгөөд энэ сарын 2-4-ний өдрүүдэд төр, хувийн хэвшил, олон улсын 100 гаруй байгууллагын төлөөлөлтэй уулзаж байгаа юм. Судалгаандаа Их Британийн Засгийн газар, олон улсын болон эрдэм шинжилгээний байгууллага, олон нийт, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл 200 гаруй мэргэжилтэн хамтран боловсруулж таван түвшнээр тодорхойлсон загварчлалыг ашиглах юм. Мөн энэ судалгааг хийснээр кибер аюулгүй байдлыг хангах өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлох, энэ талаарх мэдлэг, чадавхыг нэмэх, хөрөнгө оруулалтыг оновчтой зохион байгуулах, гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх, шийдлийг тодорхойлох ач холбогдолтой. УИХ-аас 2021 онд Кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталж, Засгийн газрын 2022 оны тогтоолоор Кибер аюулгүй байдлын үндэсний стратегийг гарган үндэсний хэмжээнд кибер аюулгүй байдлыг хангах таван зорилт, 40 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр зориод байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.