Монгол хүүхдүүд Англид хөлбөмбөгийн бэлтгэл хийнэ
Чихэнд чимэгтэй
2024-10-03
Английн хөлбөмбөгийн Премьер лигийн “Фүлхэм” клубийн бэлтгэлд ирэх оноос 11 монгол хүүхэд хамруулахаар болжээ. Ингэхдээ Монголд үйл ажиллагаа явуулж буй хөлбөмбөгийн 30 клубээс 6-16 насны 160 хүүхдийг бүртгэн авч энэ сарын 7-10-ны өдрүүдэд сургалт зохион байгууна. Улмаар “Фүлхэм” клубийн дасгалжуулагч нар Монголд ирж, сургалтад хамрагдсан хүүхдүүдээс 11-ийг нь сонгон шалгаруулах ажээ. Энэ нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны өнгөрөгч зургаадугаар сард “Фүлхэм” клубтэй эхлүүлсэн хамтын ажиллагааны үргэлжлэл. Тус клуб Монголын аялал жуулчлалын "Go Mongolia" брэндийг 2024-2025 оны “Премьер” лигийн улирлын турш албан ёсны бэлтгэлийн хувцас, хэрэгсэл, цахим хуудсаараа дамжуулан дэлхий нийтэд сурталчилж байгаа билээ. “Фүлхэм” клуб нь 145 жилийн түүхтэй, дэлхий дахинаа 3.2 тэрбум хүн үздэг Премьер лигийн алдартай баг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.