Хэнтий: Хадланд 4322 хүн гараад байна
Чихэнд чимэгтэй
2024-10-02
Хэнтий аймаг энэ онд нийт 130 мянган тонн хадлан бэлтгэхээс өнөөдрийн байдлаар 93.5 мянган тонн өвс бэлтгэжээ. Мөн үйлдвэрийн тэжээл 50 тонн, гар тэжээл 26 тонн тус тус бэлтгэснийг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээлэв. Одоогоор аймгийн хэмжээнд 4322 хүн, 2000 орчим техник хэрэгсэлтэйгээр хадланд гараад байгаа ажээ. Түүнчлэн аймгийн хадланчдын холбооноос өвлийг угтан Дорнод аймгийн Халхгол суманд 1000 га талбайд өвс тэжээл бэлтгэж байгаа гэнэ. Харин тус аймгийн 18 суманд 12.5 мянган малчин, 3.6 сая толгой мал өвөлжих урьдчилсан тоо гарсан бөгөөд нийт бэлчээрийн 88.6 хувь нь "хүрэлцээтэй” байх аж. Аймгийн нутагт өвөлжих нийт толгой малын дотор 294.4 мянган толгой нь отроор ирнэ. Үүний хонин толгойд шилжүүлснээр 11 мянга нь Дундговь аймгийн гурван сумаас, 10 мянга нь Төв аймгийн Баянжаргалан сумаас ирж өвөлжих юм байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.