Хойд Солонгосын эмэгтэй хөлбөмбөгчид дэлхийн аварга боллоо
Анд нөхдийн мэдээ
2024-09-24
Колумбын нийслэл Богота хотноо өнгөрсөн ням гаригт FIFA-гийн 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Хойд Солонгосын үндэсний шигшээ баг Японы багийг 1:0-ээр буулган авч, аваргын цом хүртлээ. Энэ нь тэдний гурав дахь аваргын цом бөгөөд Герман, АНУ-ын хүчирхэг багтай одоогийн энэ амжилтаараа тэнцэв. Хойд Солонгосын багийн ахлагч ялалтынхаа дараагаар "Энэ бол бидний урт удаан хугацаанд мөрөөдөж ирсэн зүйл байлаа. Сүүлийн тоглолт бидний бодож байсанчлан ширүүн байсан ч аль болох тайван байж, дасгалжуулагчийн заавраа сайн сонссон" гэжээ. Хойд Солонгосын охид хагас шигшээд Аргентин, Нидерланд, Бразилын багийг хожжээ. Улмаар АНУ-ын багийг 1:0-ээр хожсоноор 2022 оны дэлхийн аваргын дэд байранд шалгарсан Японы эсрэг аваргын төлөө тоглохоор болсон юм. Хойд Солонгосын 20 хүртэлх насны эрэгтэй баг дэлхийн чансааны 111-д бичигдэж байгаа бол эмэгтэйчүүд одоогийн байдлаар есдүгээр байрт бичигдэж, Франц, Австрали зэрэг орнуудыг ардаа орхиод байгаа юм. Тэд өнөөдрийг хүртэл Азийн цомын гурав, Азийн наадамд гурав, Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлээд байна. Мөн зарим хэвлэлүүд хойд солонгосчууд эмэгтэй хөлбөмбөгчдөөрөө илүү бахархдаг болохыг өмнө нь мэдээлж байжээ. FIFA-гийн 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн тэмцээн хоёр жилд нэг удаа болдог бөгөөд Хойд Солонгосын баг хамгийн сүүлд зургаан жилийн өмнө энэ тэмцээнд оролцож байжээ. Учир нь тус улс цар тахлын улмаас дөрвөн жил хөл хорио тогтоогоод байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.