"Наруто"-гоор кино хийнэ
Анд нөхдийн мэдээ
2024-09-13
Бүх цаг үеийн хамгийн шилдэг анимэгийн нэгээр нэрлэгдсэн “Наруто”-гийн түүхээр Канад, АНУ-ын "Lionsgate" компани кино хийхээр ажиллаж байна. Алдарт “Хүн-Аалз” цувралын найруулагч Дестин Данел Креттон тус киноны найруулагчаар ажиллах бол зохиолыг Таша Хуото бичжээ. "Weekly" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбээр зохиолоо дуусгаж, найруулагчид өгсөн талаараа ярьсан байна. Мөн жүжигчин Том Холланд шинэ цувралын гол дүрд тоглохоор болжээ. 1999 онд Японы манга зураач Масаши Кишимотогийн манга цувралаар даруухан эхэлсэн уг бүтээлийг 2015 оноос дэлгэцийн бүтээл болгохоор ярьж, өдгөө Холливүүдийн зах зээл дээр биеллээ олох нь. Одоогоор киноны нээлтээ хийх огноо тодорхойгүй байгаа юм. Сонирхуулахад, 2004 оноос хойш хийгдсэн "Наруто"-гийн дөрвөн цувралыг саяхнаас "Netflix" платформд нэмжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.