images

Дараагийн Харри Поттерын эрэлд гарчээ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2024-09-12


   "Warner Bros" компани HBO сувгаараа "Харри Поттер" киноны шинэ цувралыг бүтээн гаргахаар зэхэж дараагийн Харри Поттер, Рон Уизли, Хэрмони Грэйнжер нарын эрэлд гарчээ. Тус компани дүрүүдийн сонгон шалгаруулалтыг энэ долоо хоногийн эхээр зарласан байна. Ингэхдээ жүжигчдэд 9-11 настай, Их Британи эсвэл Ирландын харьяалалтай байх шаардлага тавьжээ. Сонгон шалгаруултад хүүхдүүд хоёр бичлэгээр оролцоно. Эхний бичлэгт богино шүлэг эсвэл өгүүллэг байх бол хоёрдугаарт нь төрсөн он, сар, өдөр, өндөр, хаана амьдардаг зэрэг хувийн танилцуулгаа хийж илгээх гэнэ. Мөн хүүхдүүдийг бичлэг хийхдээ унаган ярианы аялгаараа ярихыг зохион байгуулагчид хүсжээ. "Warner Bros Discovery" компанийн гүйцэтгэх захирал ""Харри Поттер" киноны шинэ цувралыг 2026 онд гарахаар төлөвлөсөн" гэж мэдэгдлээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.