“Хү” хамтлаг ЮНЕСКО-гийн элчээр сонгогдов
Чихэнд чимэгтэй
2022-11-25
Өнөөдөр НҮБ-ын төв байранд болох ёслолын үеэр “Хү” хамтлагийг ЮНЕСКО-гийн “Энх тайвны төлөөх уран бүтээлч”-ээр сонгосныг зарлахаар болжээ. ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азуле өнгөрсөн наймдугаар сард Монголд айлчлал хийх үеэрээ “Хү” хамтлагийн найман гишүүнтэй уулзаж, тэдний хөгжмийн хэв маяг, үзэл санаа нь ЮНЕСКО-гийн үнэт зүйл, үйл хэрэгт нийцэж байгаа хэмээн хэлжээ. Ялангуяа рок, хүнд металл урсгалыг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад орсон хөөмий, цуур, морин хуур зэрэг Монголын уламжлалт урлаг, хөгжмийн зэмсгүүдтэй хослуулдаг нь сонирхол татаж байгаа талаар тэрбээр ярьж байв. Хамтлагийн гишүүд ЮНЕСКО-гийн энэ чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн төлөөлөгчөөр ажиллаж, холбогдох үйл ажиллагаанд оролцож, тус байгууллагын илэрхийлж буй үзэл санаа, дохиог дамжуулан хүргэж ажиллах юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.