images

Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн иддэг хүнсэнд хяналт тавина

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-06


   Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас энэ сарын 3-наас сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнс бэлтгэж буй газруудад хяналт шалгалт тавьж эхэллээ. Өнөөдрийн байдлаар 18 сургууль, цэцэрлэгийг шалгалтад хамруулсан бөгөөд үйл ажиллагааны шаардлага хангаагүй хоёр цэцэрлэгт албаныхан хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна. Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн газруудад тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хангалттай, хоолны технологийн картад хоолны орц, илчлэг, шим тэжээллэг чанар, боловсруулах технологи ажиллагааг бүрэн тусгасан зэрэг шаардлагыг тавьж байгаа ажээ. Мөн Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өчигдрөөс эхлэн ажлын 10 хоногийн хугацаанд гадна талбайд болон явуулын хүнсний худалдаа, түргэн хоолны цэг, улирлын чанартай хүнсний ногоо худалдаалж буй цэгүүд, ЕБС, цэцэрлэгийн дэргэдэх болон гэр хороололд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, мухлаг, зайрмагийн үйлдвэрлэлийн газруудад шалгалт хийх ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.