images

Нийтийн тээвэрт өндөр хурдны интернэт нэвтрүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-06


  Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй Хятадын "Yutong" үйлдвэрийн 600 автобусанд суурилуулсан дижитал дэлгэцийн тоног төхөөрөмжөөр иргэдэд нийслэл хоттой холбоотой цаг үеийн мэдээлэл, хотын соёл болон танин мэдэхүйн контентуудыг хүргэж байгаа билээ. Түүнчлэн уг дэлгэцээр Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газруудын танилцуулга, нийтийн тээврийн хэрэгслээр зөв, соёлтой үйлчлүүлэх санамж, хотын соёлын талаарх цуврал контентуудыг дамжуулж эхэлжээ. Энэ ажлыг цаашид саадгүй явуулахын тулд дээрх автобуснуудад утасгүй интернэт суурилуулж байна. Автобусанд суурилуулсан самбар, дэлгэц болон дотор, гадна орон зайг зар сурталчилгааны зориулалтаар түрээслэх түрээслэгчийг тодруулахаар Нийслэлийн өмчийн харилцааны газраас өнгөрөгч тавдугаар сард нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Улмаар “Лариско медиа групп” компани шалгарч “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” компанитай нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулсан билээ. Тус групп нь хувийн хэвшлийн медиа технологийн компани бөгөөд "CNBC Mongolia" брэндийн онцгой эрхийг эзэмшигч юм. Хамтын ажиллагааны хугацаанд тус компани 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, CNBC-ийн олон улсын баг Лондон, Токио, Сингапур зэрэг дэлхийн томоохон хотуудын транзит медиа салбарт мөрдөгдөж буй жишиг стандартуудыг Улаанбаатар хотод нэвтрүүлэх үүрэгтэй ажээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    1

    НИЙТИЙН ТЭЭВЭРТ - НИЙСЛЭЛИЙН ШУГАМЫН АВТОБУСАНД ЗОХИОЛЫН ДУУ ТАВИХАА БОЛИОРОЙ.

    2024-09-08

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.