Налайхын мэс заслын эмч нар БНСУ-д мэргэжил дээшлүүлнэ
Чихэнд чимэгтэй
2022-11-25
Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэс засалч Б.Цолмон, мэс заслын сувилагч Э.Болормаа болон дүрс оношилгооны эмч Х.Ахмейр нар БНСУ-ын “Улсан сити” эмнэлэгт мэргэжил дээшлүүлэх 45 өдрийн сургалтад сууж эхлэв. Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь 2017 оноос эхлэн гадаадын эмнэлгүүдтэй гэрээ байгуулж, шилдэг эмч нарын багийг дүүрэгтээ урьж ажиллуулан өөрсдийн эмч мэргэжилтнийг чадавхжуулж, тэднийг богино болон дунд хугацааны сургалтуудад багаар нь хамруулах ажлуудыг хэрэгжүүлж иржээ. Тэд эхний гурван өдрийн байдлаар өвдөгний үе солих гурван хагалгаа, түнхний үе солих, дунд чөмөгт ясны хүзүүний доод хэсгийн хугарал бэхлэх, шууны хугарал бэхлэх, тойгны хугарал бэхлэх зэрэг мэс заслуудад оролцож, туршлага судалжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.