images

Баянхонгор аймаг өвлийн хоёр хүлэмжтэй болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-06


   Баянхонгор аймаг Хятадын Жючуань хоттой байгуулсан найрамдалт хамтын ажиллагааныхаа хүрээнд өвлийн хоёр хүлэмжийг ашиглалтад орууллаа. 50х8 метр хэмжээтэй, нарны эрчим хүчээр ажилладаг өвлийн хоёр хүлэмжийг энэ оны тавдугаар сард барьж эхэлжээ. Улмаар өргөст хэмхийн үр суулгасан нь амжилттай ургаж байгаа аж. Уг хүлэмжинд ямар ч хүнсний ногоо тариалж болохоос гадна нэг удаадаа 432 кг ногоо хурааж авах бололцоотойг албаныхан хэлж байна. Хоёр сарын хугацаанд үргэлжилсэн хүлэмж барих ажлын нийт өртөг 500 сая төгрөг болсон бөгөөд уг хөрөнгийг Хятадын талаас бүрэн гаргажээ. Түүнчлэн өнгөрсөн жил Баянхонгор аймгаас мэргэжлийн болон техникийн зургаан ажилчныг Хятадад сургасан байна. Ингэснээр Баянхонгор аймгийнхан төдийгүй зэргэлдээх аймгийн иргэдийг өвөл, намартаа шинэ ногоогоор хангах боломж бүрджээ. Тус аймаг өнгөрсөн жил Түйн голын хөвөөнд зуны 100 хүлэмж байгуулсан юм. Ингэхдээ нийт 3.6 га талбайг ашиглан хүлэмж, гүн өрмийн худаг хоёр, стандарт жорлон, хогийн сав, таван тоннын дөрвөн ширхэг усны нөөцийн сав байршуулж, 380 вольтын 300 метр цахилгаан шугам сүлжээ оруулан, хамгаалах хашаа тавьсан билээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.