images

Байгалийн түүхийн музейн бүтээн байгуулалт Их тэнгэрийн аманд эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-05


   Байгалийн түүхийн музейн шинэ барилгын ажил өнөөдөр Их тэнгэрийн амны 6.6 га газарт эхэллээ. Тус газарт анх 2019 онд зочид буудал, хурлын цогцолборын зориулалттай барилга баригдаж байгаад зогссон байжээ. Улмаар Засгийн газраас барилгын зориулалтыг Байгалийн түүхийн музей болгож үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Ингээд зураг төслийг өөрчлөх, гүйцэтгэсэн ажлыг хөрөнгөд бүртгэх, төлбөрийг нь шийдвэрлэх, гүйцэтгэгчийг шалгаруулах зэрэг ажлуудыг хийж, бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцон үг хэлжээ. Ногоон байгууламж, авто зогсоол зэргийг цогцоор нь шийдэх уг музейн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Содон Номин констракшн” компани ажиллаж буй бөгөөд 2026 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулна. Сонирхуулахад, Байгалийн түүхийн музейн суурь 1924 онд тавигдаж, 1956 онд шинэчлэн байгуулагджээ. 1991 онд Улсын төв музейн бүрэлдэхүүнээс гарсан тус музейн сан хөмрөгт өдгөө 12 мянга орчим үзмэр, эд өлгийн зүйлс бий. Музейн шинэ барилга 45 мянга орчим хавтгай дөрвөлжин талбайтай метр бөгөөд одоо түр байрлаж байгаа Лениний музейн барилгаас 13 дахин том төдийгүй Азийн орнуудын байгалийн музейн дунд талбайн хэмжээгээрээ долоодугаарт орох ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.