images

Увс: Сүмогийн тэмцээнд түрүүлсэн хүүхдийг Японы ахлах сургуульд сургана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-05


   Увс аймгийн Баруунтуруун суманд энэ сарын 14-15-нд өсвөрийн сүмо бөхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээн нь мэргэжлийн сүмо бөхөд Токүсэгава нэртэйгээр барилдаж байсан аймгийн арслан Б.Ганболдын нэрэмжит бөгөөд 12-13, 13-14, 14-15 насны ангиллаар болох ажээ. Өмнө нь 2022, 2023 онуудад зохиогдож байсан уг тэмцээнээс шалгарсан гурван хүүхдийг Япон улсад 100 хувийн тэтгэлэгээр сургаж байжээ. Тэгвэл энэ жил шалгарсан 1-2 хүүхдийг Японы “Asahigaoka” ахлах сургуульд суралцуулахаар болсон байна. Б.Ганболд нь Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул. 2002 онд Орхон аймгийн наадамд тав давж аймгийн начин цол хүртэж, 2003 оны долоодугаар сараас мэргэжлийн сүмогийн Кирияама дэвжээнд харьяалагдан барилдаж эхэлжээ. Улмаар макүшита, санданмэ зиндаанд тус тус нэг удаа түрүүлж байв. Мөн 2010 оны гуравдугаар сарын башёд дээд зиндаанд дэвшсэн бөгөөд 2011 оны тавдугаар сард зодог тайлсан юм. Улмаар нэг жилийн дараагаас үндэсний бөхөөрөө эргэн барилдаж, Баян-Өлгий аймгийн наадамд түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.