Гавж Д.Лувсанжамц Гандантэгчэнлин хийдийн АНУ дахь төлөөлөгч болов
Чихэнд чимэгтэй
2024-09-05
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд АНУ дахь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр гавж Д.Лувсанжамцыг томилжээ. Тэргүүн хамба лам Д.Жавзандорж төлөөлөгчийн батламжийг түүнд өчигдөр гардуулсан байна. Гавж Д.Лувсанжамц нь АНУ-ын Виржиниа мужид Монголын Буддын шашин соёлын төвийг 2020 онд үүсгэн байгуулсан юм. Тэрбээр мөн Буддын шашны мэдлэг, гүн ухааныг олон түмэнд түгээх зорилготой "Bodicast" хэмээх подкастыг хөтлөн явуулдаг. Гандантэгчэнлин хийд гадаад дахь монгол иргэдийнхээ шашин соёлын асуудалд анхаарах бодлогын хүрээнд түүнийг төлөөлөгчөөр сонгожээ. Сонирхуулахад, АНУ-ын Элчин сайд Ричард Буанган албаны хүмүүсийн хамт өчигдөр Гандантэгчэнлин хийдэд зочилж, хамба лам Д.Жавзандоржид бараалхжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.