Монгол улс терроризмын эсрэг олон улсын бага хуралд оролцов
Чихэнд чимэгтэй
2022-11-25
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго энэ сарын 18,19-ний өдрүүдэд Шинэ Дели хотноо болсон Террозимыг санхүүжүүлэхийн эсрэг сайд нарын 3 дугаар бага хуралд оролцоод иржээ. Нийт 68 улс, 15 олон улсын байгууллагуудын төлөөлөгчид хуралд оролцож, террозимыг санхүүжүүлэхтэй холбоотой дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцэж, терроризмын эсрэг олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалав. Дэд сайд Б.Солонго тус бага хуралд Монгол улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний тогтолцоо, түүнийг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн байна. Тэрбээр Энэтхэгийн Хууль зүйн сайд Сингх Багелтай уулзаж, хоёр улсын хууль, эрх зүйн тогтолцооны талаар туршлага хуваалцан, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцжээ. Өмнө нь тус хурал 2018 онд Францын Парис хотод, 2019 онд Австралийн Мельбурн хотод тус тус болж байв.
Энэтхэгийн Хууль зүйн яамны Төрийн сайд Сингх Багелтай уулзалт хийж буй
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.