Академич Д.Доржгочоод хоёр өрөө байр олгов
Чихэнд чимэгтэй
2022-11-25
"Чингис хаан" одонт академич Д.Доржгочоог өнөөдөр БШУ-ны сайд, ШУ-ны академийн ерөнхийлөгч хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ. Монгол орны газарзүй, хөрс судлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, анхны хөрсний зургийг зохиож хэвлүүлэн 50 гаруй суурь судалгаа хийсэн түүнд өчигдөр Монгол бахархлын өдрөөр Чингис хаан тэргүүн зэргийн одонг хүртээсэн юм. Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар хамтран түүний салбартаа оруулсан хувь нэмрийг үнэлж,“Чингис хаан” одонг нь мялаан хоёр өрөө байр олгохоор шийдвэрлэсэн гэдгээ дуулгажээ. Академич Д.Доржгочоо болон түүний шавь нар нийслэлийн хөрс болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлд НЗДТГ-тай нягт хамтран ажилладаг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.