images

Уран бичлэгийн үзэсгэлэнгийн шилдгүүд шалгарав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-25


     “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулжээ. Тус үзэсгэлэнд зориулж “Чингис хаан ба Монголын их амар амгалан” сэдэвтэй уран бичлэгийн уралдаан зарласан юм. Үүнд дотоод, гадаадын 333 бүтээл ирүүлснээс энэ жил анх удаа үсгэн урлалын бүтээлүүдийг хүлээн авчээ. Уралдааны шилдэг бүтээлийн эзнээр "Голомт" банкны график дизайнер Ц.Тамир үсгийн урлалын төрөлд шилдгээр шалгарсан бол уран бүтээлчдийн ангилалд Зүүн хүрээ Дашчойлин хийдийн бурханч лам М.Эрдэмбилэг, “Бичиг соёл” төвийн багш М.Буянхишиг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын А.Мэргэнбат нар тус тус шалгарсан байна. Нийслэл болон орон нутгийн 8-12 дугаар ангийн сурагчдын бүтээлүүдийг мөн шалгаруулж үзэсгэлэнд тавьжээ. Түүнчлэн энэ уралдааныг уламжлал болгон зохион байгуулах ажлын хүрээнд цаашид цахим тигийн төрлийг нэмэхээр төлөвлөсөн байна. Тус үзэсгэлэнгээр үндэсний бичиг үсгээ сурч байгаа сурагчид, багш нар болон монгол уран бичлэгийг гарамгай эзэмшсэн уран бүтээлчдийг урамшуулж, шилдэг бүтээлүүдийг нийтэд сурталчлан таниулдаг юм.  Үзэсгэлэнг”Чингис хаан” музейд тавих гэнэ.

     

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.