Дэлхийн аваргыг гурван өрөө байраар шагнав
Чихэнд чимэгтэй
2022-11-25
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж өнгөрсөн билээ. Энэ тэмцээний эмэгтэйчүүдийн 57 килограммын жинд ОУХМ Л.Энхрийлэн хүрэл медаль хүртсэн юм. Одоогоос зургаан жилийн өмнө “Чингис хаан Гран при" тэмцээнд 17 насандаа түрүүлж байсан тэрбээр “Парис-2022” "Их дуулга" тэмцээнд ч мөн амжилттай оролцож, хүрэл медаль хүртэж байжээ. Түүний энэ амжилтыг үнэлэн “Блю Драгон" ХХК гурван өрөө байр бэлэглэсэн байна. Тэрбээр Сэлэнгэ аймгаас төрсөн жүдо бөхийн анхны дэлхийн медальт тамирчин юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.