"Чингис хаан" дуурийг маргааш тоглоно
Чихэнд чимэгтэй
2022-11-25
Хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурийг энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт тоглохоор болжээ. Чингис хааны тухай хийсэн олон уран бүтээл дундаас хамгийн анхны дуурийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав 2003 онд бүтээсэн юм. Тэрбээр ганцхан дуурь бичсэн нь "Чингис хаан“ дуурь аж. Дуурь хоёр бүлэг, зургаан үзэгдлээс бүрдэнэ. Анх 2003 оны 5 дугаар сарын 3-ны өдөр УДБЭТ-т Л.Эрдэнэбулганы найруулгаар үзэгчдийн хүртээл болж байсан бол түүнээс 13 жилийн дараа найруулагч УГЗ Ч.Найдандорж уг дуурийг шинэчлэн тавьсан байдаг. Дуурийн цомнолыг Ардын уран зохиолч П.Бадарч бичсэн бөгөөд Монголын эзэнт гүрний түүхийн их эзэн хааны бага залуу наснаас Чингис хаанд өргөмжлөгдөх хүртэлх хугацаанд өрнөсөн гол гол үйл явдал, өрнөл, зөрчлийг үзүүлжээ. Энэ нь XIII зууны монголчуудын аж байдлыг Өрнийн сонгодог урлагийн хэлнээ хөрвүүлсэн бүтээл, оюун санааны үнэт өвд тооцогддог бүтээл юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.