О.Сийлэгмааг Боловсролын зээлийн санд эргүүлэн ажилд авчээ
Чихэнд чимэгтэй
2024-08-23
Боловсролын сайд П.Наранбаяр Боловсролын зээлийн санд ажиллаж байсан О.Сийлэгмааг эргүүлэн ажилд нь авч, сангийн ажлын албаны даргаар томилсон тухайгаа өнөөдөр мэдэгдлээ. Мөн тус санг илүү ил тод болгож, хүнээс хамаарсан байдлыг бууруулан ажиллахыг О.Сийлэгмаад даалгасан байна. О.Сийлэгмаа нь 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны есдүгээр сар хүртэл Боловсролын яамны гадаад зээл, тэтгэлгийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад одоогоос жил гаруйн өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Улмаар боловсролын зээлийг хууль бусаар авч, зээлээ тэглүүлсэн зэрэг олон баримт зөрчлийг олон нийтэд илчилж байв. Тэрбээр өмнө нь 21 жил багшилж, 2 жил төрийн албанд ажилласан, боловсрол судлалын доктор зэрэгтэй ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.