images

Ц.Раднаа мастеруудын ДАШТ-ээс хос алтан медаль хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-19


   Монгол улсын Гавьяат тамирчин Ц.Раднаа Мастеруудын ДАШТ-д амжилттай оролцож 90-95 насны ангиллын 100 болон 800 метрийн зайд түрүүллээ. Тус тэмцээн наймдугаар сарын 13-25-ны өдрүүдэд Шведийн Гётеборг хотод болсон бөгөөд дэлхийн дээд амжилт эзэмшигч Ц.Раднаа энэ сарын 10-нд тэмцээндээ оролцохоор явсан юм. Тэмцээнд нийт 100 гаруй улсын 35-аас дээш насны 8000 гаруй тамирчин оролцжээ. Тэмцээний үеэр тамирчид, тэдний арын албанд ажиллахаар 20 мянга орчим хүн Гётеборг хотыг зорьсон байна. Швед улс Гётеборг хотноо Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг анх 1977 онд зохион байгуулжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.