images

Улаан тайгын байгаль хамгаалагчид ухаалаг программ хэрэглэдэг болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-16


   Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) Монгол дахь төлөөлөгчийн газраас Хөвсгөлийн Улаан тайгын УТХГ-ын байгаль хамгаалагчдын хяналт шалгалтын ажилд ухаалаг долоон программ нэвтрүүлэх сургалт явуулжээ. Хөтөлбөр ёсоор байгаль хамгаалагчдыг дадлагажуулж, чадавхжуулах сургалтыг танхим болон хээрийн дадлага хослуулан хийсэн байна. Тус программ нь тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээнд эргүүл, хээрийн хяналт шалгалт, ажиглалт судалгааны ажлыг тодорхой орон зайд цогцоор нь хийж боловсруулах, тайлагнах, мэдээллийн сан бүрдүүлэх, сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж цаг хугацаа, эдийн засгийг хэмнэх зорилготой аж. Зундаа мориор, өвөлдөө явганаар туулах боломжтой 1.6 сая га талбайтай Улаан тайгын тусгай хамгаалалттай газрыг Дархадын дөрвөн сумын дөчөөд байгаль хамгаалагч хамгаалж байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.