Буриадын “Чистый Байкал” марафонд монголчууд түрүүллээ
Чихэнд чимэгтэй
2024-08-16
ОХУ-ын Буриад улсад энэ сарын 9-10-ны өдрүүдэд болсон тав дахь удаагийн “Чистый Байкал” буюу "Цэнгэг Байгал" уралдааны хагас болон бүтэн марафоны төрөлд монголчууд түрүүллээ. Хагас марафон буюу 21.1 км-ын зайд “Монголын элит гүйгчид” клубын тамирчин Д.Гантулга 1:07:30 цагт барианд орж түрүүлсэн бол түүний араас Ж.Мягмарсүрэн 1:12:00 цагт барианд орж дэд байр эзэлсэн байна. Харин гуравдугаар байрыг Эрхүү хотоос оролцсон Кирилл Парфенов эзэлжээ. Тэмцээний энэ ангилалд 100 тамирчин хурдалснаас Г.Тамир 15, Б.Буяндэлгэр 31, Б.Дэлгэртөгс 36 дугаар байранд оржээ. Мөн бүтэн марафон буюу 42.2 км-ын зайд Г.Бат-Эрдэнэ 2:23:15-д барианд орж түрүүллээ. Харин Н.Лувсаншарав дөрөв, Д.Дорждэрэм 19, М.Дуламсүрэн 22 дугаар байр эзлэв. Ийнхүү мянган тамирчин уралдсан марафонд оролцсон Монголын тамирчид бүгд замаа амжилттай туулж барианд орлоо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.