Байт харвааны УАШТ: Өнөөдөр эмэгтэй харваачид өрсөлдөнө
Чихэнд чимэгтэй
2024-08-16
Байт харвааны насанд хүрэгчдийн УАШТ өчигдөр эхэллээ. Тус тэмцээнд 18 байгууллагын 100 гаруй тамирчин цэц мэргэнээ сорьж байгаагаас эрэгтэй 53, эмэгтэй 52 харваач өрсөлдөж байгаа юм. Нийт дөрвөн хоног үргэлжлэх тус тэмцээний эрэгтэйчүүдийн багийн болон чансаа тогтоох урьдчилсан харваа өчигдөр болов. Улмаар алтан медалийн төлөө "Алдар" спорт хороо, "Нийслэл өргөө" клубын тамирчид шалгарсан бол хүрэл медалийн төлөө "Хангарди" клуб, Ховд аймгийн "Залуурт сум" баг харвахаар болжээ. Сүүлийн шатны тэмцээн энэ ням гарагт болох товтой. Өнөөдөр эмэгтэй чансаа тогтоох харваа болон багийн тэмцээн болж байна. Тэмцээний явцаас сонирхуулахад, "Алдар" спорт хорооны тамирчин Д.Дашнамжил 50 метрийн зайд Монгол улсын дээд амжилтыг шинэчилжээ. Тэрбээр 90, 70, 50, 30 метрийн дөрвөн зайд харваснаас 50 метрийн зайд дээд амжилт 336 оноо байсныг 337 болголоо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.