images

Ой тогтоолтын УАШТ-д оролцсон багачууд дэлхийн дээд амжилтыг эх орондоо шинэчиллээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-08-16


   Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн "Оюуны наадам" тэмцээн өнөөдөр дуусах гэж байгаа билээ. Энэ тэмцээнд хот, хөдөөгийн 4000 гаруй хүүхэд зургаан үндсэн төрөлд өрсөлдсөнөөс сүүлийн шатанд тив, дэлхийн аварга, улс, дэлхийн дээд амжилтуудыг эзэмшигч 980 хүүхэд тунаж үлдсэн юм. Улмаар тэд эх орондоо дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна. Баганан үгс цээжлэх тэмцээнд Сэлэнгэ аймгаас ирж оролцсон С.Ариунтунгалаг таван минутад 89 үг тогтоож бага насны дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Харин Л.Уянга таван минутад 121 үг тогтоож өсвөрийн дэлхийн дээд амжилтыг эзэмшигч болжээ. Мөн их мастер Э.Үүрийнцолмон гурван төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ. Тэрбээр олон багц хөзрийг 10 минутад цээжлэх төрөлд 548 ширхэг хөзөр, тооны марафон төрөлд 15 минутад 1264 ширхэг цифр, хурдны хөзөр төрөлд 16.55 секундэд нэг багц буюу 52 ширхэг хөзрийг цээжилсэн байна. Түүнчлэн их мастер Ц.Оюун-Эрдэнэ хийсвэр зургийн төрөлд 15 минутад 817 зураг тогтоож дэлхийн дээд амжилтын эзэн боллоо.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.