images

Хүндийн өргөлтийн холбоо М.Анхцэцэгийг гурван өрөө байраар шагнав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-16


   Монголын хүндийн өргөлтийн холбооны Удирдах зөвлөл Гавьяат тамирчин М.Анхцэцэгийг гурван өрөө орон сууцаар шагнажээ. М.Анхцэцэг энэ байрандаа нүүж орсон бөгөөд өчигдөр түүнд албан ёсоор батламжийг нь гардуулахын зэрэгцээ тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Үенбаатар хоёр сар гаруй хугацаанд 3000 гаруй шүдэнзний модоор урласан "Эйфел"-ийн цамхгийг бэлэглэсэн байна. Хүндийн өргөлтийн спортоор 17 жил хичээллэж буй тэрбээр ДАШТ-ээс нэг алт, хошой мөнгө, хүрэл медаль хүртсэн тив, дэлхийн аварга, Монгол улсын 12 удаагийн аварга юм. Мөн улсынхаа дээд амжилтыг 70 орчим удаа шинэчлэн тогтоосон байна. М.Анхцэцэг энэ удаагийн Олимпод ганцаараа эх орноо төлөөлөн хүндийн өргөлтийн 81 кг жинд оролцсон юм. Өнгөрсөн удаагийн "Токио-2020" Олимпод тэр шагналт дөрөвдүгээр байранд шалгарч байв. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.