images

Бээжингийн Олимпын аварга Чой Мин У монгол жүдочдод багшлахаар иржээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-08-16


   Олимп, дэлхийн аварга Өмнөд Солонгосын жүдоч Чой Мин У Монголын жүдогийн өсвөрийн тамирчдад тодорхой хугацаанд хичээл заахаар Монголд иржээ. Тэрбээр "Мон-Алтиус" ахлах сургууль, “Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийн тамирчдад хичээл заахаар урилгаар ирсэн талаар хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар хувийн цахим хаягаараа мэдээллээ. Тэд 2004 оны Афины Олимпын наадамд эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд хамтдаа хүрэл медаль хүртсэн юм. Харин Чой Мин У 2008 оны Бээжингийн Олимпод түрүүлсэн бөгөөд 2003 оны дэлхийн аварга, 2010, 2012 оны ААШТ-ий мөнгө, хүрэл медальт тамирчин юм. Мөн тэрбээр Олимпын мөнгө, хүрэл медальт, ДАШТ-ий аварга, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн алдарт тамирчин Ан Баулын багш ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.