images

Нүүдлийн соёл судлаачдын олон улсын хурал маргааш болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-24


     Нүүдлийн соёл иргэншлийг судлах хүрээлэнгийн 5 дугаар чуулган маргааш Гадаад харилцааны яаманд болно. Энэ хуралд тус хүрээлэнгийн гишүүн орнууд болох Монгол, Индонез, Казахстан, Киргиз, Турк улс оролцох юм. Хамгийн анх 1998 онд эдгээр орнуудын Засгийн газар хоорондоо олон талт гэрээ байгуулж, уг хүрээлэн байгуулагдсан түүхтэй. Монгол Улсад ЮНЕСКО-гийн ивээл дор үйл ажиллагаагаа явуулж буй цорын ганц хоёрдугаар зэрэглэлийн байгууллага энэ хүрээлэн юмМаргаашийн хуралд оролцохоор ирсэн хүрээлэнгийн гишүүн улсын төлөөлөгчдийг өчигдөр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр өнөөг хүртэл хүрээлэнгийн үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэн гишүүн улсын эрдэмтэн судлаачид, түүнчлэн ЮНЕСКО-гийн “Торгоны зам” хөтөлбөрийн төлөөлөгчдөд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцсэн байна. Тус хүрээлэнгийн 4 дүгээр чуулган өнгөрсөн жил Парис хотноо болж байсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.