Тяньжин боомтод Монгол руу тээвэрлэх 5150 чингэлэг байна
Чихэнд чимэгтэй
2024-08-14
Америк, Европын орнуудаас далайн тээврээр ирж Монгол руу тээвэрлэх ачаа БНХАУ-ын хамгийн том далайн боомт болох Тяньжинаар дамжин өнгөрдөг. Энэ сарын 1-нээс 11-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүдийн чиглэлд нийт 15 галт тэрэгний цуваа гарчээ. Одоогоор Тяньжинд Монгол руу тээвэрлэх 5150 чингэлэг хүлээгдэж байгаа аж. Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 80-90 хонож гарч байгааг Монголын тээвэр зуучлагчдын холбооноос мэдээлэв. Харин Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1344 чингэлэг байгаагаас ачаатай 755, хоосон 589 чингэлэг байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.