images

Фүмио Кишида Л.Оюун-Эрдэнэтэй утсаар ярилаа


   Японы ерөнхий сайд Фүмио Кишида энэ сарын 9-12-нд Монгол, Узбекистан, Казахстанд айлчлах төлөвлөгөөтэй байсан ч газар хөдлөлтийн улмаас цуцалсан билээ. Тиймээс өчигдөр Монголын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Киргизстаны ерөнхийлөгч Садыр Жапаровтай утсаар ярьж учир байдлаа хэлжээ. Тэрбээр Казахстанд айлчлахдаа Япон болон Төв Азийн орнуудын дээд хэмжээний анхны уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байсан юм. Тус уулзалтад Төв Азийн таван орон буюу Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан оролцох байсан тул даваа гарагт Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон, Туркменистаны ерөнхийлөгч Сердар Бердымухамедовтай арав орчим минут утсаар ярьсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.