images

Өнөөдөр: Монголын эмэгтэй волейболчид Хойд Солонгосын багтай тоглоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-14


   Хонконгод энэ сарын 13-18-ны хооронд болж буй Зүүн Азийн эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ баг оролцож байна. Тэмцээнд Хятад, Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Хойд Солонгос, Макао, Хонконгийн багууд хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж буй. Манай баг тэмцээний "А" хэсэгт Өмнөд Солонгос, Хонконг, Хойд Солонгосын багтай багтсан юм. Эмэгтэйчүүд өчигдөр Хонконгийн багтай тоглож 3:1-ийн харьцаатайгаар хожигдсон бол өнөөдөр Хойд Солонгосын багтай тоглоно. Хойд Солонгосын баг эхний тоглолтдоо Өмнөд Солонгосын багийг хожсон билээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.