Монгол улс дотооддоо ачааны вагон үйлдвэрлэнэ
Чихэнд чимэгтэй
2024-08-13
Манай улс Орос, Хятад улсаас ачааны вагон худалдаж авах эсвэл удаан хугацаагаар түрээсэлж төмөр замын тээвэртээ ашигладаг. Гэвч Монгол орны байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон техникийн үзүүлэлт сайтай, харьцангуй хямд ачааны вагон дотооддоо үйлдвэрлэх шаардлагатай байгаа юм. Хэрэв дотооддоо вагон үйлдвэрлэдэг болвол өөр улсаас вагон түрээслэх, импортоор худалдан авах валютын урсгалыг зогсоож, уул уурхайн бүтээгдэхүүн болон бусад ачааг тээвэрлэхэд шаардлагатай төмөр замын ачаа тээврийн хангамжийг шийдвэрлэх ажээ. Тэгвэл “Кэй Эйч Эм Зэт Фактори” ХХК нэг жилд 1000 ачааны вагон үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барихаар болжээ. Уг үйлдвэрт мөн ачааны вагон угсрах, засварлах гэнэ. Эхний ээлжинд тус компани “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Түмэн төмөрт” ХХК-тай хамтран туршилтаар 10 ширхэг хагас вагоныг хамтран үйлдвэрлэхээр тохирчээ. Улмаар эхний нэг вагоноо "Улаанбаатар төмөр зам"-ын туршилтын цехэд тэвш болон дагалдах төхөөрөмжийн бүх эд анги, хос дугуйн хамт үйлдвэрлэн угсарчээ. Сонирхуулахад, "Улаанбаатар төмөр зам"-ын инженер техникийн ажилтнуудын 2017 онд угсарсан таван ширхэг хагас вагон өнөөдрийг хүртэл тээвэрт явж байгаа юм.
Гэрэл зургийг: ikon.mn
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.