images

Хятадын арьсан урлагийн мастер монголчуудад хичээл заана

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-08-13


   Монгол, Япон улсууд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хоёр улсын арьсан урлагийн уран бүтээлчдийн хамтарсан анхны үзэсгэлэн энэ сарын 15-21-ний өдрүүдэд “Монгол арт” галерейн үзэсгэлэнгийн танхимд болох гэж байна. Үзэсгэлэнгийн үеэр Хятадын арьсан урлагийн мастер Цай Хонхао нэг өдрийн сургалт явуулахаар болжээ. Тэрбээр арьсан урлагийн дэлхийн хамгийн том шагнал болох “Al Stohlman Award”-ыг хүртсэн анхны хятад хүн юм. Түүний сургалт наймдугаар сарын 19-нд болно. Харин үзэсгэлэнд 33 монгол уран бүтээлчийн 72, 10 япон уран бүтээлчийн 30 уран бүтээлийг дэлгэх ажээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.