images

Английн тансаг зэрэглэлийн аяллын компани жуулчдыг Монголд аялуулна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-08-13


   Их Британийн Лондон хотод төвтэй тансаг зэрэглэлийн аяллын “Jacada Travel” компани Монголд аялал зохион байгуулдаг боллоо. Манай улс тус компанийн 2024 онд шинээр нээсэн аяллын тав дахь маршрут болжээ. Тус компани дөрөвдүгээр сард Гүрж, Армен, Азербайжанд, долоодугаар сард Румынд аялал зохион байгуулж эхэлсэн байна. Тэдний төлөвлөгөөгөөр жуулчид Улаанбаатарт ирээд "Чингис хаан" музей, Буддын сүм, ЗХУ-ын үеийн барилга үзэж, ШУА-ын Палеонтологийн хүрээлэн орж сүүлийн үеийн үлэг гүрвэлийн олдвортой танилцан палеонтологийн мэргэжилтнүүдтэй уулзах гэнэ. Цаашлаад Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар үзээд говь руу явах ажээ. Жуулчид говийн малчин айлд өнжиж малчдын амьдрал ахуйтай танилцан, яаж мал малладгийг нүдээр үзэж, морь, тэмээ унана. Мөн 1923 онд үлэг гүрвэлийн өндөгний үүр олдсон Улаан эрэгтэй танилцаж, Ёлын амаар аялж, тахь үзэх юм байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.