Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 15 нам, нэг эвсэл өрсөлдөнө
Чихэнд чимэгтэй
2024-08-13
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвслүүдийн хүсэлтийг хүлээн авах хугацаа өчигдрөөр дуусгавар болов. Мөн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоож, 10 дугаар сарын 12-ноос сэргээнэ. Тэгвэл хуваарьт хугацаанаас өмнө нийслэлд ИТХ-д өрсөлдөхөөр 15 нам, нэг эвсэл хүсэлтээ ирүүлжээ. Энэ удаагийн сонгуульд хамтарсан Засгийн газар байгуулсан МАН, АН, ХҮН нам тус тусдаа өрсөлдөхөөс гадна ИЗНН, БНН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч, Иргэний хөдөлгөөний, "Ард түмний хүч", "Үнэн ба зөв" тэргүүтэй намууд оролцоно. Сонгуульд нам, эвслүүд 12 тойрогт 45 мандатын төлөө өрсөлдөх юм. Сонирхуулахад, 2020 онд нийслэлийн есөн дүүрэг нийт 923.389 сонгогчтой байсан бол энэ тоо 2024 онд 1.092.020 болжээ. Энэ нь дөрвөн жилийн дотор нийт сонгогчийн тоо 171 мянга буюу 15.7 хувиар нэмэгдсэн хэрэг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.